АН-ын бүлэг “Данхар төр-дарамтат татвар” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

АН-ын бүлэг “Данхар төр-дарамтат татвар” сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганы энэ удаагийн асуулгын цагаар “Данхар төр-дарамтат татвар” сэдвийн хүрээнд сөрөг хүчний төлөөлөл Ерөнхий сайдад асуулт тавьж, байр сууриа илэрхийлэн мэтгэлцэхээр болжээ.

Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс:

  • УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл,

  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар,

  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд,

  • УИХ-ын гишүүн Д.Батбаяр,

  • УИХ-ын гишүүн Г.Ганбаатар,

  • УИХ-ын гишүүн Г.Очирбат,

  • УИХ-ын гишүүн Г.Хосбаяр,

  • УИХ-ын гишүүн Ө.Шижир,

  • УИХ-ын гишүүн Ц.Баатархүү,

  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцож, төрийн бүтэц, татварын бодлого, бизнесийн орчинд үзүүлж буй дарамтын талаар Ерөнхий сайдаас асуулт асууж, мэтгэлцэх юм.

Мэтгэлцээнийг 2026 оны тавдугаар сарын 29-ний баасан гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн пэйж хуудсаар шууд дамжуулна гэж мэдээллээ.