"Эхийн алдар" одонгийн баярт оролцохоор явсан сумын эмч осолд орсон охинд туслан, арга хэмжээнээсээ хоцорчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Баярмаа дүүгийнхээ “Эхийн алдар” одон авах баярыг хуваалцахаар явж байх замдаа, Хан-Уул дүүргийн Тэмээтэй хөшөөний орчимд мотоциклтой охин автомашинд мөргүүлсэн байсныг хараад яаралтай анхны тусламж үзүүлсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Бага охин дүүгийнхээ Алдарт эхийн одон авахыг харах гэж догдлон яарч явсан ч мотоциклитой охин машинд мөргүүлэн унасныг хараад өнгөрөөд явах сэтгэл байсангүй ээ. Анхны тусламж үзүүлээд дүүгийнхээ баярт мөчөөс хоцорчихлоо. Уучлаарай дүү минь. Өргөсөн тангарагдаа үнэнч байж гэмээн эмч хүний мөн чанар юм даа" хэмээн бичжээ.