УИХ ОХУ-аас 15 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

УИХ ОХУ-аас 15 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 15-ны өдөр Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улмаар үдээс хойших хуралдаанаар санал хураалт явуулж, 109 гишүүн оролцож, 72 гишүүн дэмжснээр эцэслэн батлагдлаа.  Энэ хэлэлцээр батлагдснаар манай улс ОХУ-аас 15 жилийн турш агааарын хөлгийн түлш нийлүүлж, Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны цогцолборын дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулж,  Маргаан шийдвэрлэх арбитрыг Беларусь улсын шүүх шийдвэрлэх юм.

Эргэн сануулбал, энэ хэлэлцээр 2024 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2024 онд В.Путины айлчлалын үеэр байгуулсан байдаг. Монголын талаас тухайн үеийн сайд Ц.Туваан, Оросын талаас Сергей Цивилев нар гарын үсэг зурсан юм. Ингээд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж, дэмжигдээгүй билээ.