Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнөөдөр /2026.05.28/ улаанбурханы батлагдсан 18 тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 15 мянга 170 боллоо. Нэмж батлагдсан тохиолдлын 14 нь нийслэлд, дөрөв нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 71 хүн эмнэлэгт, 16 хүн гэрээр эмчлүүлж байна.
