Бурхан багшийн Их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н болдог билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд Их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Манай улс 2019 оноос Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон амардаг болсон. Харин энэ жилийн хувьд тус өдөр бүтэнсайн өдөр тохиож байна. Энэхүү Их дүйчин өдрийг тохиолдуулан Энэтхэг Улсаас Бурхан багшийн хоёр манлай шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Монгол Улсад залах аж.