Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Орхон аймаг дахь Хангайн бүсийн салбарт үйлдвэрлэлийн осол гарч, нэг ажилтан харамсалтайгаар амиа насаа алджээ.
Тодруулбал, 38 настай эрэгтэй “М” нь агаарын шугамын тоноглол зөөвөрлөх үеэр дэд станцын өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, газар дээрээ нас баржээ. Ослын талаар холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник ашиглалтын дүрэм журам мөрдөгдсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.