Монголын 3х3 шигшээ багууд ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Польш улсыг зорилоо

Монголын 3х3 шигшээ багууд ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Польш улсыг зорилоо

Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2026 оны FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Варшав хотыг зорилоо.

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны зургаадугаар сарын 1-7-ны өдрүүдэд Польш улсад болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөх юм. Тэмцээний хүрээнд Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн шатны тоглолтуудаа хийх бөгөөд зургаадугаар сарын 4-нд АНУ-ын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багтай тоглохоор хуваарь гарчээ.

Энэ удаагийн тэмцээн нь 3x3 төрлийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий 10 дахь удаагийнх бөгөөд Польш улс анх удаа тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Монголын шигшээ баг өмнөх жилүүдэд Польшийн багтай олон улсын хэд хэдэн тэмцээнд өрсөлдөж байсан бөгөөд үүнд 2021 оны олимпын эрхийн тэмцээн болон 2025 оны дэлхийн аваргын тоглолтууд багтаж байна.