Цахим орчинд "...Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ ногоон байгууламж руу асгаж байна" гэх тайлбартай бичлэг нийтлэгдсэн.
ВИДЕО:
Тэгвэл тус асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад "Уг асуудлын хүрээнд Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг 118 дугаар сургуулийн орчмын ногоон байгууламжид бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг тогтоосон. Дээрх жолооч нарын үйлдэл нь Хог хаягдлын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй бөгөөд уг зөрчлийг байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгах шийдвэрлэх хуулийн харьяалалтай байх тул зөрчлийг Байгаль орчны газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн" гэлээ. Энэ дагуу дээрх жолооч нарт холбогдох зөрчлийг Байгаль орчны газар шалгаж эхэлсэн байна.