Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр /2026.05.25/ хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь түүнийг дэмжвэл Ерөнхий сайдад уламжилж, улмаар Ерөнхий сайд батламжлах аж.