Чөлөөт бөхийн ДАШТ Казахстанд болно

Чөлөөт бөхийн ДАШТ Казахстанд болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2026 оны сонгомол барилдаан, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Бахрейнд зохион байгуулахыг хуваарийг өнгөрөгч онд гаргасан.

Тэгвэл Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас дээрх тэмцээний газрыг өөрчилж Казахстаны Астана хотод зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулахаар болсон байна. 2025 оны ДАШТ-д манай эрэгтэй шигшээ багаас 70 кг-д Т.Тулга мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 9-р байрт эрэмблэгдсэн. Харин эмэгтэй шигшээ багаас 50 кг-д Б. Мөнхнар, 59 кг-д Т. Алтжин, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 7-р байрт орж байв.