Э.Хишигдорж: ХСҮТ-д хавдартай гэж оношлогдчихоод Хөххотын эмнэлэгт хавдаргүй гэж оношлогдсон тохиолдол одоогоор байхгүй /ВИДЕО/

Э.Хишигдорж: ХСҮТ-д хавдартай гэж оношлогдчихоод Хөххотын эмнэлэгт хавдаргүй гэж оношлогдсон тохиолдол одоогоор байхгүй /ВИДЕО/

Өмнөх долоо хоногт Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа консул Ш.Оргил “Монголд хавдартай гэж оношлогдож ирсэн 10 хүний 4-5 нь Хөххотод хавдаргүй гэж оношлогддог” хэмээн яриа өгсөн билээ. Тэгвэл ХСҮТ-ийн хавдрын оношилгооны талаар болон өнөөгийн нөхцөл байдлын талаар ХСҮТ-ийн үйл ажиллагаа, төлөвлөлт хариуцсан захирал Э.Хишигдоржтой ярилцлаа.

ВИДЕО:

-ӨНГӨРСӨН ОНД ХАВДРААР 4747 ХҮН НАС БАРСАН-

- Өнөөдрийн байдлаар ХСҮТ-д хавдартай, хяналтад байдаг хэдэн хүн байдаг вэ?

- Монгол Улсад хавдраар өвчилсөн 33 мянган хүн ХСҮТ-д хяналтад байдаг. 2025 оны судалгаагаар найман гаруй хүн шинээр хавдартай болсон байна. Нийт хавдраар өвчилсөн хүний 57 хувь нь хавдрын хожуу шатандаа оношлогддог. Үүнээс үүдэн өнгөрсөн онд 4747 хүн хавдар гэх өвчнөөр нас барсан байна.

- Нийт хавдраар өвчилсөн хүмүүсийн 57 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна гэж та хэллээ. Тэгвэл энэ хувийг багасгахын тулд ХСҮТ-өөс ямар арга хэмжээ авч байна вэ?

Хавдрыг эхний үе шат дээр барих ганц л арга байгаа. Тэр нь эрт илрүүлэг. ХСҮТ-өөс эрт илрүүлгийг энэ оны зургаадугаар сард улс орон даяар эхлүүлэхэд бэлэн болсон. Монголчууд зонхилон тохиолддог долоон төрлийн хавдар байдаг. Бид энэ удаа энэ долоон төрлийн хавдрыг хэрхэн оновчтой илрүүлэх талаар нэлээдгүй судалгаа хийсэн байгаа. Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар Австри улстай хамтран ХСҮТ-д урьдчилан сэргийлэх нэгжид шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн аваад үйл ажиллагаандаа хэрэглээд явж байна. Үүнд шинэ MRI, компьютер томографф, хөхний апарат, рентген аппаратууд ирсэн ашиглаад явж байна.

No description available.

-ХУВИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХАВДРЫГ БҮРЭН ОНОШИЛЖ ЧАДДАГГҮЙ-

- Монгол Улсад хавдрыг оношилдог ХСҮТ-өөс өөр хэдэн эмнэлэг байдаг вэ?

Хувийн эмнэлгий сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Мөн эрт илрүүлгийн шинжилгээний газрууд ч их болсон. Харин иргэд үүнтэй холбоотойгоор буруу ойлголттой болоод байгаа юм шиг санагддаг. Эдгээр газруудад хавдрыг бүрэн оношилж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тухайн эмнэлгүүд шинжилгээ хийгээд хавдар байж магадгүй учраас та ХСҮТ рүү явж тодруулж шинжилгээ хийлгэ гэдэг. Гэтэл тухайн хүний бүх шинжилгээг ХСҮТ дээр дахиад эхнээс нь бүгдийг авах шаардлага гардаг нь ачааллыг нэмэгдүүлдэг.

No description available.

- Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа консул Ш.Оргил “Монголд хавдартай гэж оношлогдож ирсэн 10 хүний 4-5 нь Хөххотод хавдаргүй гэж оношлогддог” хэмээн ярилцлага өгсөн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

Энэ бол өрөөсгөл байх гэж харж байна. Өнөөдрийн байдлаар ХСҮТ дээр хавдартай гэж оношилсон ч Хөххотод үзүүлэхэд  хавдаргүй байсан гэсэн тоо, баримт байхгүй. Мөн хувийн эмнэлгүүд дээр хавдрын оношилгоо хийгдэж байгаа. Зарим хүмүүсийн хувьд шинжилгээний хариу бүрэн гараагүй урьдчилсан байдлаар хавдар байх магадлалтай, та тодруулах шаардлагатай гээд хэлэхээр гадагшаа явж тодруулчхаад буруу ойлголт авсан юм болов уу гэж миний зүгээс харж байна.

No description available.

-ХСҮТ-Д ЭЛЭГ, БӨӨР, УЛААН ХООЛОЙН ХАВДРЫГ РОБОТООР МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ ХИЙСЭН- 

- Өнгөрсөн онд ХСҮТ-д түүхэнд анх удаагаа робот мэс засал хийсэн. Энэ бол манай орны анагаах ухааны салбарын томоохон дэвшил гэж харж байгаа. Энэхүү робот хагалгааны талаар та уншигчдадаа танилцуулбал?

- ХСҮТ өмнөх онд роботоор Монгол Улсын анхны мэс заслаа хийсэн. Одоогоор элэг, бөөр, улаан хоолойн хавдрыг роботын аргаар мэс ажилбар хийгээд амжилттай болсон. Бид өмнө гадны орнуудад үүнийг зөвхөн хардаг байсан бол манай эмч нар улсдаа анхны робот мэс заслыг хийж цаашлаад бусад улсуудад робот хагалгааны талаар сургалт орох үнэмлэхээ авчихсан байгаа. Мөн манай эмнэлгийн хувьд өөр олон шинэ технологиудыг эмчилгээндээ нэвтрүүлээд явж байна. Жишээлбэл, хэвлийн гүнд химийн эмчилгээ хийдэг болсон. Мөн ХСҮТ шинээр молекул генетикийн аппараттай болсон. Энэхүү аппаратаар тухайн хүний уургийг шинжлээд уургийн мутац байвал түүнд зориулсан эмчилгээ хийхээс гадна ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгааг мэдэх боломжтой болсон.

- Сүүлийн үед гэр бүлд хавдартай хүн байх нь жам мэт болтлоо бидний тулгамдсан асуудал болж байна. Тэгвэл бид өөртөө ямар арга хэмжээ авбал хавдраас сэргийлж чадах вэ?

- Хэрэв та хавдраас урьдчилан сэргийлье гэж бодож байгаа бол эрт илрүүлэгд заавал орох шаардлагатай. ХСҮТ-ийн ирэх зургаан сард орон даяар явуулах эрт илрүүлэг нас насны онцлогоор хамгийн их тохиолддог хавдрууд дээр илүү анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөсөн байгаа.

- Ярилцсанд баярлалаа

No description available.