Улаанбаатарт 22 градус дулаан байна

Улаанбаатарт 22 градус дулаан байна

26-ны өдөр Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, говь, тал, хээрийн нутгаар нөөлөг салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +12...+17 градус, говь, талын нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Үдээс хойшдоо бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +20...+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хулгана өдөр

59 минутын өмнө