Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсныг энэ сарын 22-ны өдөр өөрчилж, гадуур шалгахаар болоод байсан.
Тэгвэл түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сулласан шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл бичиж, Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Уг гомдлыг өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх 15:00 цагаас хэлэлцэхээр товложээ.