Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад өрсөлдөгчгүйгээр дэмжлээ

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад өрсөлдөгчгүйгээр дэмжлээ

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны хурал өнөөдөр 78 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хурлын эхэнд Хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг танилцуулсан билээ. 

Тэгвэл хуралдааны үеэр заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ. Түүний нэрийг маргааш хуралдах НИТХ-ын хуралдаанд оруулж, төлөөлөгчдийн санал хураалт явуулах юм. Энэ үеэр олонх дэмжвэл Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Хотын даргын томилгоо албажих аж.