Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, 20 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг Өмнөговь аймагт гаржээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Улаан эрэг хэмээх газарт зам тээврийн осол гарсан байна" гэсэн мэдээлэл тавдугаар сарын 17-ны өдрийн 21:20 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай эрэгтэй Б Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 20 настай эрэгтэй Ж нас барсан байна. Тус хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм.