Т.Батцогт: Нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн чадамжаа алдсан НИТХ-ыг тараах саналыг гаргаж байна

Т.Батцогт: Нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн чадамжаа алдсан НИТХ-ыг тараах саналыг гаргаж байна

НИТХ-ын VII  хуралдаан өчигдөр/2026.05.21/ боллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид Ардчилсан намын бүлэг байх ёсгүй гэж ярьж байна. Тэгвэл ИТХ байгаад ч яах юм. Бид нар хуралдаж чадахгүй л байна шүү дээ. Энд 20 хүрэхгүй л төлөөлөгч байна . Танай МАН-ын зарим төлөөлөгчдөөс ИТХ-аа тараая гэсэн санал гаргасан. Хэвлэлийнхэн ч өнөөдөр ИТХ-ыг засаглалын хямралд орсон гэж шүүмжилж байгаа. Тэгвэл бодит үнэн чинь энэ юм бишүү. Хотын иргэдээс гарын үсэг авч ИТХ-аа тараая. ИТХ-ын сонгуулийг дахин явуулъя. Монголын Ардчиллыг үгүйсгэж байна хэмээн үзэж нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн чадамжаа алдсан НИТХ-ыг тараах санал гаргаж байна” хэмээн ярьсан юм.