УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Саналт хураалтад 82 гишүүн оролцож, гишүүдийн олонх дэмжсэнээр Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ.