"Засгийн газрын эсрэг хуурамч мэдээлэл түгээж байсан" гэх хэрэгт НЗДТГ-т ажилладаг М гэх хүнийг яллагдагчаар татан, нэг сар цагдан хорьж шалгаж байна

"Засгийн газрын эсрэг хуурамч мэдээлэл түгээж байсан" гэх хэрэгт НЗДТГ-т ажилладаг М гэх хүнийг яллагдагчаар татан, нэг сар цагдан хорьж шалгаж байна

Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл бэлтгүүлэн, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаар түгээн ажиллаж байсан гэх нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж байгаа. 

Тэгвэл тус хэрэгт НЗДТГ-т ажилладаг М гэх хүнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Тухайн иргэн нь  "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилтнуудын санхүүжилттэйгээр Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл бэлтгүүлэн, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаар түгээн ажиллаж байсан" талаараа эхний байдлаар мэдүүлсэн гэх мэдээлэл байна.