“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 23-ны өдөр болно.
Энэ үеэр нийтийн тээврийн 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад түр хугацааны өөрчлөлт орох юм. Энхтайваны өргөн чөлөө болон Нарны замын хөдөлгөөнийг хаах тул нийтийн тээврийн ихэнх чиглэл Их тойруугаар зорчихоор зохицуулалт хийжээ. Харин оройн 18.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээж, нийтийн тээврийн хэрэгслүүд үндсэн чиглэлдээ шилжин үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэх юм. Мөн марафоны өдөр Ч-63, Ч-71, Ч-71А, Ч-84, Ч-78 чиглэлүүд огт үйлчлэхгүй тул иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг хүсжээ.