Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан Ажлын хэсэг ажиллаж эхлээд байгаа гэдгийг АТГ-аас албан ёсоор өчигдөр мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хамтарсан Ажлын хэсгийнхэн нийслэлийн төр захиргааны байр Хангарди ордонд байрлах төслийн нэгж, газар, хэлтэсүүдэд ажиллаж, холбогдох баримт бичгийг хураан авч, зарим байгууллагын дансыг битүүмжлэн шалгаж эхэлсэн байна.