ШУУРХАЙ: "Х.Нямбаатарыг Хотын даргын ажлаас нь чөлөөлж байна" гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Х.Нямбаатарыг Хотын даргын ажлаас нь чөлөөлж байна" гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

Ерөнхий сайд Н.Учрал захирамж гаргаж, Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын даргын ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, "Төсөл, тендерийн хулгай явсаар ард түмний аягатай хоол руу орлоо. Тусгай Ажлын хэсэг байгуулж, хотын бүх төсөл, тендерийг шалгахыг АТГ-ын дарга З.Дашдаваа, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарт үүрэг болгов" гэжээ.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.16/ "Дэнжийн мянга" зах дээр ажиллаж үеэрээ "Зүгээр байгаа бродюр сольж байхын оронд нөөцийн махаа хангалттай бэлдсэнгүй. Энэ асуудалд маш их гомдолтой байна. Хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөх үеэрээ "Улаанбаатарын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Тусгай ажлын хэсэг гаргаж шалга" гэсэн үүргийг өглөө. 

ВИДЕО: