“Цэргийн алба хаагч таталт өгч, эмнэлгийн тусламж авч байх үедээ нас барсан” гэж ЗХЖШ мэдэгдлээ

“Цэргийн алба хаагч таталт өгч, эмнэлгийн тусламж авч байх үедээ нас барсан” гэж ЗХЖШ мэдэгдлээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэргийн албан хаагч бусдад зодуулж, харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид байлдагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдрийн 19:30 цагийн орчимд тус ангийн байлдагч Э.Ч таталт өгч, ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн яаралтай арга хэмжээ авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцад нас барсан тухай мэдээлэл ЗХЖШ-ын Шуурхай жижүүрт бүртгэгджээ. Одоогоор талийгаачийн нас барсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд холбогдох хууль, журмын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсэг тус ангид албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэнэ" гэжээ.