Монголын Үндэсний бөхийн холбооны аравдугаар “Их Эе” хурал дөрвөн жилийн дараа албан ёсоор хуралдаж, холбооны шинэ удирдлагаа сонголоо. Ээлжит хурлаар Улсын заан Ц.Магалжавыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр улираан сонгосон байна. Тус “Их Эе” хуралд нийт 140 төлөөлөгч оролцсон бөгөөд хурал шөнийн турш үргэлжилж, өглөөний 04:40 цагт өндөрлөжээ.