Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй

Марафоны үеэр хаагдсан замаар цахилгаан дугуй, суррон, мопед хөдөлгөөнд оролцохгүй

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 23-ны өдөр болно.

Үүнтэй холбоотойгоор тус өдрийн өглөөний 06:00 цагаас марафон болох замыг хэсэгчлэн хаана. Ингэснээр 07:00 цагаас 19:00 цаг хүртэл шар зураасаар тэмдэглэгдсэн замыг бүрэн хаах тул иргэдийг замын хөдөлгөөнөө зохицуулж оролцохыг уриаллаа. Хаагдсан замын хөдөлгөөнд зөвхөн түргэн, цагдаа болон онцгой байдлын автомашин оролцох эрхтэй аж.

Мөн цахилгаан дугуй, скүүтер, суррон, мопед дээрх бүсэд нэвтрэхгүй. Үүнийг түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байгаа долоон аж ахуйн байгууллагад мэдэгдсэн байгаа. Тиймээс иргэд ч энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй бүс рүү нэвтрэх тохиолдолд цагдаагийн албаныхан шаардлага тавьж ажиллах юм байна. Өнгөрсөн жил Улаанбаатар марафоны үеэр цахилгаан мопед, суррон, цахилгаан дугуйгаас болоод 12 хүүхэд гэмтжээ.