Байлдааны зориулалттай сум хууль бусаар авч явсан хэргийг шалгаж байна

Байлдааны зориулалттай сум хууль бусаар авч явсан хэргийг шалгаж байна

Байлдааны зориулалттай сум хууль бусаар авч явсан хэргийг шалгаж байна. Уг дуудлага мэдээлэл нь /2026.04.01/ өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба хууль бусаар зарж борлуулах зориулалттай С762 мм-ийн нийт 490 ширхэг сумыг хууль бусаар олж авч тээвэрлэсэн хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Иймд бүртгэл гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авч ирж өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттайг та бүхэн анхаарч цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна.