Орон нутгийн замын зорчих хөдөлгөөн 67.5 хувиар нэмэгджээ

Орон нутгийн замын зорчих хөдөлгөөн 67.5 хувиар нэмэгджээ

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор орон нутгийн замын зорчих хөдөлгөөн 67.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн 14 хоногийн байдлаар Нийслэл хотоос орон нутаг руу чиглэсэн-313.595, Орон нутгаас Нийслэл хот руу зорчсон-305.498 тээврийн хэрэгсэл зорчсон тул Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэхгүй байх,
  • Бяцхан үрсээ зориулалтын хамгаалалтын суудалд суулган, бүсээ байнга зүүх,
  • Шөнийн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ шилжүүлэх,
  • Гүйцэх болон гүйцэт түрүүлэх үйлдэл хийхгүй, бие биедээ хүлээцтэй хандан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.