Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьдыг хулгайлж төхөөрсөн хэрэг өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдөр гарч, улмаар тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байсан билээ.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн этгээдүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Э.Э нарын 6 хүнд холбогдох Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байхад нь 2025 оны зургаадугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө тууж, хулгайлсан, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.