П.Наранбаяр: Туулын хурдны зам баригдсанаар түгжрэл буурах нь ойлгомжтой ч одоогийн гаргасан 15 хувийн тооцоо дэгс байна

П.Наранбаяр: Туулын хурдны зам баригдсанаар түгжрэл буурах нь ойлгомжтой ч одоогийн гаргасан 15 хувийн тооцоо дэгс байна

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр /2026.04.13/  хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Наранбаяр "Туулын хурдны зам" төсөлтэй холбоотой мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Миний хувьд “Туулын хурдны зам” баригдсанаар түгжрэл хэдэн хувиар шийдэгдэхийг магадлах дэд ажлын хэсгийг ахалж ажилласан. Туулын хурдны замаас гадна битүү болгох тойрог, өмнөөс хойш холбосон замыг бүгдийг нь барьчихсан тохиолдолд 30-35 хувиар бууруулна гэсэн тооцоо хийсэн. Харин зөвхөн “Туулын хурдны зам”-ыг барьсан тохиолдолд 13-15 хувь буурна. “Туулын хурдны зам”-ын хурдыг дөрвөн улирлын турш 100км хурдтай байна гээд, өвлийн халтиргаатай үеийн хурдыг нарийн тооцоогүй байгаа нь ажиглагдаж байна. Хоёрдугаарт, буруу хүрдтэй машин хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хөдөлгөөний эрчийг 10 хувиар нэмдэг гэсэн тооцоо байдаг. Үүнийг тооцоогүй байна. Түүнчлэн хурдны замаасаа бууж суух долоон газар байна. Хотын төв рүү чиглэсэн урсгал ямагт 12 хувиар илүү байна” хэмээлээ.

ВИДЕО: