“Ногоон автобусны” гэх 24 хүнд холбогдох хэргийг энэ сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, “Ногоон автобусны” гэх тодотголтой Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгө өн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох 93 хавтаст хэргийг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ.