Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сард Баян-Өлгий аймаг-ийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр, Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт иргэн “Т” нь ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, С.Т нь Баян-Өлгий аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайг зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд өвөлжөөндөө баавгайн түүхий эд болох сарвууг хадгалсан экологи эдийн засагт 12 сая 450 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ан агнах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.