Д.Нацагдоржийн нэрэмжит "Хүрэл тулга-2026" улсын уралдаан боллоо

Д.Нацагдоржийн нэрэмжит "Хүрэл тулга-2026" улсын уралдаан боллоо

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Хүрэл тулга-2026” 28 дахь удаагийн өсвөрийн яруу найрагчдын улсын уралдаанд 17 аймаг болон нийслэлээс шалгарсан шилдэг 95 сурагч авьяас билэг, уран сэтгэмжээ сорин өрсөлджээ.

Дунд насны ангилалд:

  • Шилдгийн шилдэг гран-прийг Говьсүмбэр аймаг, 1-р сургуулийн 9а ангийн сурагч А.Азбаяр
  • Тэргүүн байрыг Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сумын сургуулийн 9б ангийн сурагч Ө.Намуунчимэг
  • Дэд байрыг Архангай аймаг, Эрдэнэмандал сумын сургуулийн 9б ангийн сурагч Г.Батцэцэг
  • Гутгаар байрыг Булган аймаг, Баяннуур сумын сургуулийн 9а ангийн сурагч Э.Мишээл тус тус эзэлжээ.

Ахлах насны ангилалд:

  • Шилдгийн шилдэг гран-прийг Өмнөговь аймаг, 1-р сургуулийн 10б ангийн сурагч У.Наранбаяр
  • Тэргүүн байрыг Сүхбаатар аймаг, Мөнххаан сумын сургуулийн 12б ангийн сурагч Д.Юмжирмаа
  • Дэд байрыг Төв аймаг, Аргалант сумын сургуулийн 12а ангийн сурагч Н.Баттөр
  • Гутгаар байрыг Говь-Алтай аймаг, Чандмань сумын сургуулийн 12а ангийн сурагч Б.Нямдорж тус тус эзэлжээ.



Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө