Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ

Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, салбарын тулгамдсан асуудлуудыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хэлэлцсэн. Уулзалтын үеэр махны хангамж, үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан Тодруулбал, сүүлийн үед дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал өссөн нь мах бэлтгэн нийлүүлэгчдэд хүндрэл учруулж байгааг аж ахуйн нэгжүүд онцолсон. Үүнтэй холбоотойгоор төрөөс дэмжлэг авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлага тавьсны дагуу махны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахаар болсон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн үхрийн махны үнэ 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг болж, 3,000 төгрөгөөр, харин хонины мах 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг болж, 2,000 төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө