Сэлбэ дэд төв рүү холбогдох шинэ авто замын нэмэлт ажилд 477 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ

Сэлбэ дэд төв рүү холбогдох шинэ авто замын нэмэлт ажилд 477 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ

Сүхбаатар дүүрэгийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн далан дээгүүр нэг км урт авто зам барих ажил эхэлж, тухайн чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаагаад байна.

Тодруулбал, уг зам нь Рашааны 16, 15, Ногоон талбайн 1-7 дугаар гудамжийг дамнан Хайлааст, Дарь-Эх-ийг холбосон замын гүүрнээс 14 дүгээр хорооны авто замтай холбогдох чиглэлд байрлаж байгаа аж. Иймээс иргэдийг өөр чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа. Нийслэлийн Замын Хөгжлийн Газар-аас мэдээлснээр авто замын барилгын ажлыг хоёр сарын өмнөөс эхлүүлсэн бөгөөд ажил ойрын хугацаанд дуусна гэж мэдэгдэв. Мөн нийслэлийн 2026 оны төсвийн хүрээнд Сэлбэ дэд төв рүү холбогдох шинэ авто замын нэмэлт ажилд 477 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ.