Энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр /2026.04.07/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хуурамч улсын дугаар зүүсэн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Үүний дагуу холбогдох шалгалтыг хийж, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцсон байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.