Ерөнхийлөгчийн өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүдээс хамгийн их асуусан асуулт бол ёс зүйн зөрчил удаа дараа зөрчсөн гэх агуулга байлаа. Учир нь гишүүдийг эргүүлэн татахдаа ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй бөгөөд ёс зүйг хуульчлах боломжгүй гэж үзээд байгаа юм.
Энэ асуудалд ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар 225 мянга орчим төрийн алба хаагч албан тушаалаасаа халагдах хүртэл хариуцлага хүлээдэг. Гэтэл УИХ-ын гишүүд ёсзүйн дүрмээр зөвхөн цалингийн 20 хувь хүртэлх хувиар торгуулдаг. Энэ бол давхар стандарт. Ард иргэдийн ирүүлж буй гомдол, өргөдөл санал ч бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл бол олон зүйлийг шийднэ. Ёс зүйг хэрхэн тодорхойлохыг УИХ-ын гишүүд өөрөө шийднэ. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэв шинж, дүрэм журам, зохицуулалтыг нээлттэй хэрэлцэнэ” гэжээ.
ВИДЕО: