ТББХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа нарын долоон гишүүн эсрэг санал өгчээ

ТББХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа нарын долоон гишүүн эсрэг санал өгчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүн эгүүлэн татах” буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдаанд оролцсон 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувь нь уг төслийг дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин үлдсэн 7 гишүүн төслийг дэмжээгүй санал өгчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Г.Уянгахишиг нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй байна.