Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүн эгүүлэн татах" хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцэж дэмжлээ

Ерөнхийлөгчийн "УИХ-ын гишүүн эгүүлэн татах" хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцэж дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүн эгүүлэн татах" буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж үг хэлсэн бөгөөд ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар хариулт өгсөн юм. Харин хуралдааны төгсгөлд дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх шийдвэрлэх санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.