НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин Сүхбаатар дүүргийн 20 хороонд ажиллав

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин Сүхбаатар дүүргийн 20 хороонд ажиллав

Нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин долоо хоногт 20 хороонд очин ажиллалаа. Ингэхдээ хороо тус бүр дээр иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, хамтран шийдвэрлэх ажил эхлүүлжээ.

Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 1,2,3,4,5,6,7,8,9,13,15,16,17,18,19,20 дугаар хороодод ажиллаж, хороодын Засаг дарга нартай уулзан үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ. Эдгээр хороодод нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025-2026 онд орон сууцны барилгын засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, явган хүний зам, тохижилтын ажил, дулааны эх үүсвэр, авто зам, ногоон байгууламж зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн төлөөлөгчийн зүгээс 2026 онд Сүхбаатар дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийг бүрэн камержуулах ажлыг санаачлан хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.