Хөдөө аж ахуй, малчдын амжиргааны гол эх үүсвэр нь ямааны ноолуур байдаг билээ.
Энэ жилийн хувьд ноолуурын чанараас шалтгаалан ноолуурын ханш аймар бүрд харилцан адилгүй байна. Тухайлбал, зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад харьцангуй өндөр буюу 196-205 мянган төгрөгийн ханштай байна. Харин Төв, Орхон, Булган аймгуудад дундаж ханштай буюу 180-188 мянган төгрөг байгаа бол, Дундговь, Дорноговь, Хөвсгөл аймгуудад харьцангуй бага 170-180 мянган төгрөгийн ханштай байна.
Түүнчлэн малчдын хувьд жил бүрийн хавар ямаа самнах, мал төллөх үед тулгамддаг нэг асуудал нь хүн хүч дутмаг байдаг явдал. Тиймээс малчид хөлсөөр ямаагаа самнуулдаг явдал түгээмэл болсон. Энэ жилийн хувьд ямаа самнах үнэ орон нутгийн байршлаасаа хамаараад 11 мянгаас 15 мянгын ханштай байна.