Олимп, дэлхийн аварга NBA-н 4 удаагийн аварга Демаркус Казинс болон "Сэлэнгэ Бодонс" багийн тоглогчид, багийн эзэн Л.Наранбаатар нар Сэлэнгэ аймгаар зочилжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд "Сэлэнгэ бодонс академи" тавдугаар сарын 1-нд нээгдэхээр болсон баярт мэдээг багийн эзэн Л.Наранбаатар зарлаж 5 хүүхдэд тус академид улирлын турш сурах тэтгэлгийг гардуулан өглөө. Мөн Туж лигийн аваргуудын шагналыг гардуулан өгч, Тужийн нарсанд өөрсдийн нэрэмжит модыг тарилаа.
