ТЕГ: Шүүхийн шийдвэрээс бусад үндэслэлээр битүүмжлэгдсэн дансуудыг нээж байна

ТЕГ: Шүүхийн шийдвэрээс бусад үндэслэлээр битүүмжлэгдсэн дансуудыг нээж байна

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12.1 мянган аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэр гаргасан.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учралын ахалсан Засгийн газрын анхны хуралдаанаар гаргасан уг шийдвэр нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилготой юм.  Энэ хүрээнд Татварын ерөнхий газраас Засгийн газрын тогтоолын дагуу шүүхийн шийдвэрээс бусад үндэслэлээр битүүмжлэгдсэн дансуудыг арилжааны банкуудтай хамтран үе шаттайгаар нээх ажлыг эхлүүлээд байна. Албаныхны мэдээлснээр, дансны гүйлгээний хязгаарлалтыг цуцалснаар аж ахуйн нэгжүүд орлого, зарлагаа хэвийн явуулж, татвар, зээл болон бусад төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэх юм.