Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-д баривчлагдсан талаар өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгнө.
Тэгвэл тус гэмт хэрэг явдалтай холбоотой шинэ баримтууд гарсаар байна. Тухайлбал, тус хэрэгт холбогдсон Б.Баттүшиг нь Тагнуулын сургууль төгссөн. Гадаад харилцааны яамнаас түүнийг Турк улс дахь Монголын Станбулын дэд консулаар томилсон нь тодорхой болж байна.
Харин түүний жолооч гэгдэж байгаа С.Эрдэнэбаяр нь АНУ-ын Вашингтон хотод ажиллаж байгаад ирэхэд нь түүнийг БНТУ-ын Стамбул хотод томилсон. Тэрээр өмнө нь одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын жолооч байсан гэсэн мэдээлэл байна.
Германд баригдсан хар тамхины 2 хүний нэг н яалт ч үгүй тагнуул Тагнуулын сургууль төгссөн Тагнуулаас санал болгоод ГХЯ томилсон юм бн Нөгөө жолооч н Цогтоо сайдын жолооч бсн Вашингтонд ажиллаж ирээд бхд н Стамбул руу томилсон Жолооч гэхдээ их хөрөнгөтэй тухай мэдээлэл ч ирлээ
— У.Болортуяа (@bolortuya25) June 11, 2019
Цогтоо сайд хэвлэлийг барьчихсан юм уу ? Албаар худлаа мэдээ их явж бн. Жишээ нь Цогтоо сайдын өөрийнх нь жолооч бсн хүнийг Лу-ийн жолооч бсн мэтээр энд тэнд бичжээ. Цогтоо сайд 3 дахад асуултад хариулна гэсэн үү ? Хэдхэн асуулт дайчих юмсан. ?
— У.Болортуяа (@bolortuya25) June 11, 2019
БНТУ дахь Консулын газарт ажилладаг манай улсын хоёр дипломат 70 кг хар тамхины хэрэгт холбогдсон асуудалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
Нийт: 70 саналтай