Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр хуралдаж, намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргын асуудлыг хэлэлцсэн. Улмаар намын Үндсэн дүрмээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл Улсын дээд шүүх Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан байна.
