Баянхонгорын Шинэжинст сумын нутагт өнөөдөр 3.6 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ

Баянхонгорын Шинэжинст сумын нутагт өнөөдөр 3.6 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт өнөөдөр 09:34:55 сек-д 3.6 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Сумын иргэдээс тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн бөгөөд учирсан хохиролгүй талаар хэлэв. Газар хөдлөлт бүртгэгдсэн Шинэжинст сум нь Улаанбаатар хотоос 900 гаруй км зайтай, газар зүйн байршил (өргөрөг, уртраг): 44.59 99.54 бөгөөд сумын төвөөсөө зүүн зүгт 21км, Баянцагаан сумын төвөөс зүүн урд зүгт 67км, Баянговь сумын төвөөс баруун зүгт 69км-т юм байна. Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Шинэжинст сум 8 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө