ШУУРХАЙ: 16 настай хохирогч охины ээж О.Отгонтуяагийн прокуророос татгалзсан хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан тул дахин ноцтой зураг дэлгэлээ

ШУУРХАЙ: 16 настай хохирогч охины ээж О.Отгонтуяагийн прокуророос татгалзсан хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан тул дахин ноцтой зураг дэлгэлээ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нар нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан онц ноцтой хэрэг 2024 оны зургаадугаар сард гарч байсан билээ. 

Улмаар тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан гэх этгээдүүдийг яллагдагчаар татсан бол нэр бүхий хоёр иргэнийг прокуророос хохирогчоор тогтоон, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин тухайн хэргийн хохирогч болсон 16 настай настай хохирогч охины ээж хэргийг үнэн мөнөөр шийдэхийг хүсэж, хохирогч гэгдэж буй хүмүүстэй холбоотой ноцтой зураг бүхий баримтыг олон нийтэд дэлгэж, улмаар прокуроруудаас татгалзах хүсэлтээ гаргаад байсан юм. Тэгвэл түүнийг хүсэлтийг прокуророос хүлээж аваагүй байна. Тиймээс хохирогч охины ээж хохирогчоор тогтоогдсон хүмүүстэй холбоотой инээж буй дүрс бүхий зургийг олон нийтэд дэлгэж, "Охины минь хэргийн тухай 15 минутын бичлэгийг үзэж, үнэн зөвөөр шийдээсэй" хэмээн хүслээ. 

Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025 оны 10-р сарын 08-ны өдөр БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2402…….. дугаартай хэрэг дээр ажиллаж байгаа Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах шийдвэрийг өөрийн биеэр гаргасан болно. Хүсэлтийн хариуг 2025 оны 10-р сарын 16-ны өдөр хүлээн авлаа. Хэргийн материалыг прокурорын газарт миний хүсэлт өгсөн өдрөөс өмнө шилжүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй гэсэн мэдэгдэл бичгээр ирлээ. Иймд би 2025.10.09-ны өдөр, Нийслэлийн прокурорт дээрх утгатай хүсэлтийг дахин өөрийн биеэр гаргасан. Хариугаа сайнаар хүлээж байна. Миний хүсэлтийн хариуг хангахгүй байсан ч миний охины хэрэг дээр хариуцлага алдсан, Монголын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид, Мөн хэрэгт хяналт тавьсан 2 прокурорт хариуцлага хүлээлгэхийг, Миний бие шаардаж байна. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа, Мөрдөн байцаах албаны, Дарга, мөрдөгч, прокурор, шүүгч та бүхнийг…Миний охины хэргийн тухай 15 минутын бичлэгийг үзэж хэргийг үнэн зөв бодитоор хараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

Хохирогч охины ээжийн дэлгэсэн зураг




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө