НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангаравын ээж ХЭҮК-т ханджээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангаравын ээж ХЭҮК-т ханджээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав нь хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд амь нас нь эрсдэлд ороод байгаа талаар мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсээд байгаа билээ. 

Тэгвэл иргэн О.Нарангаравын ээж Н нь Хүний эрхийн Үндэсний комисст ханджээ. Түүний гомдлыг ХЭҮК-оос хүлээн авч, шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. ХЭҮК-оос холбогдох байгууллагуудаас тайлбар, мэдээлэл гаргуулах ажиллагааг хийж, иргэн О.Нарангарав болон түүний ээж Н нараас мэдээлэл авчээ. Шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.