Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн мэдээллийн мөрөөр гэмт этгээдүүдийг олж тогтоон, цагдан хорьж шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хүүгийн хохирлыг барагдуулсан байна. Энэ талаар утсаа алдаж, олон нийтэд хандаад байсан иргэн Б нь “За маш сайхан мэдээтэй өдөр болж өнгөрлөө. Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны мөрдөгч ах, эгч нартаа маш их баярлалаа гэдгээ бичмээр байна. Ямартаа ч хохирлоо барагдуулж чадсан. Тусалж дэмжсэн та бүхэндээ чин зүрхнээсээ талархлаа“ хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.