Б.Түвшин: Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн зөрчсөн байж болзошгүй санал хураалт явууллаа

Б.Түвшин: Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн зөрчсөн байж болзошгүй санал хураалт явууллаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан. Харин өнөөдрийн хуралдаан хууль зөрчсөн хэмээн зарим гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Түвшингээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр “Ойрын үед өрнөж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ гаргасан. Манай бүлгийн хувьд Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хоёулаа огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй үндэслэл бий. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулахад Үндсэн хуульд зааснаар олонхын саналаар гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр ТББХ-ны тодорхойлолтоор буюу огцруулахыг дэмжихгүйг дэмжье гэсэн тодорхойлолтоор санал хураалаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн гишүүд эргэлзэж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: