Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө. Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцох гэж байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хурандаа Э.Содномпилжээ Дэлхийн аварга шалгаруулах Пара пауэрлифтингийн тэмцээний -107 кг-ийн жинд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.