П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэхийн тулд хувьсах зардлаас 100 тэрбум төгрөг гаргасан

П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэхийн тулд хувьсах зардлаас 100 тэрбум төгрөг гаргасан

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, нийслэл, аймаг, дүүргийн багш нар хамтран өнөөдөр /2025.09.24/ тайван жагсаал зохион байгуулж буй. Багш нарын хувьд үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг шаардлага тавьж байгаа бөгөөд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авч, шийдвэрлэхгүй бол дараа, дараагийн шатны тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Төв талбайд болж буй багш нарын тайван жагсаалд Боловсролын сайд П.Наранбаяр оролцож, багш нартай уулзлаа. Тэрбээр "Цалингаа нэмэгдүүлэхээр жагсаал зохион байгуулж буй багш нарыг маш сайн ойлгож байна. Энэ удаа багш нарын цалинг нэмэхийн тулд улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн орон зайг бий болгосон. Энэ бол хувьсах зардлаас гаргаж буй дүн. Мөн цалин нэмэх гурван жилийн хөтөлбөр боловсруулсан" гэлээ.